Цонх

бичсэн: Манхүү, 2010-10-06, 12:11

Цонх халтар болчиж... янз бүрээр будаадсаар байгаад,,

ногооноор будаад ногоон мод хардаг байлаа, цагаанаар будаж цагаан үүл хардаг байлаа, хараар будчаад дээр нь баахан цэг тэгээд нэг дугуй цагаан дүрс зурчаад шөнийн тэнгэрийг бишрэн хардаг байлаа.. гэхдээ одоо энэ өнгөнүүд бүгд холилдоод,халтартаад, дагтаршаад...цаана юу байгаа нь харагдахаа больчиж..

угаах хэрэгтэй... угаачихвал цэвэрхэн болно, цонхоор нэвтэх гэрлийг дахиж харж чадна.. (дахиад будаж болно)

...яааж угаах талаараа сайн бодох...

...ер нь угааж байснаас цонхоо яааж хагалах, тэгээд хаанаас шинэ шил авч болох тухай бодсон нь дээр юм...

залхуу автуус..

бичсэн: Манхүү, 2010-10-05, 13:36


.....

........

Автууснаасаа буумааргүй санагдаадийн..

.... хажуугаар өнгөрч байгаа зүйлсийг хараад л, хөгжимөө сонсоол , халтар ч гэсэн энэ суудалд шигдээл байж байх ямар тухтай гээч...
.
........

Автуусанд байхад хөгжим нэг л өөр сонсогдох юмаа..

.........

Дараагийн буудал, бас тэрний дараагийн буудал, тэгээд миний буух буудал...

буумааргүй байна!


Одоо яая гэхэв энд л буух хэрэгтэй..

Гүэ энэний дараагийн буудалыг бас тэрний  дараагийн буудалыг хармаар байна, энэ автуус цаашаа хаа хүрч байгааг хармаар байна...

,......Эцэсийн буудал....

 ийм байсийм байна, энд буухуу яаахуу? Буугаад х...

le matin

бичсэн: Манхүү, 2010-09-23, 13:04

зөөлхөн..дулаахан..өглөө орон дотроо сонсоол хэвтэж баймаар тийм л..

youtu.be/6Q71FZzZ61o


тайван байх ийм гоё.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Манхүү, 2010-09-21, 08:41




~

i don't understand why you don't understand
you don't understand why i don't understand

~





урсаад л~~~

бичсэн: Манхүү, 2010-08-29, 15:55
youtu.be/TcEacpB5wFw


би урсаад л~ урсаад л~

жинхнээсээ урсжийгамүү бүү мэдөө.

гэхдээ л

би урсаад л~ урсаад л~

хэзээ урсаж дуусахын бүү мэдөө.

гэхдээ л

би урсаад л~ урсаад л~

гэхдээ л

би урсаад л~ урсаад л~

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~гэхдээ л

together

бичсэн: Манхүү, 2010-08-27, 11:59
youtu.be/NwoDrRCibhA

хамтдаа..
алхаж байна..

нүүрэн дээр минь нээх том инээмсэглэл...

мод, цэцэг, агаар, бас чиний үнэр..

 хаашаа ч хамаагүй..

юунд ч санаа зовохгүй..

зөвхөн чи бид хоёр,

хамтдаа..

тэнд... энд...

бичсэн: Манхүү, 2010-08-17, 13:40




.....сонголт, үйлдэл аль хэдийн хийгдчихсэн.....

үр дагавар ч гэсэн аль хэдийн гарчихсан.

бүх юм одоо цагт байгаа..

...би зөвхөн ажигладаг.

ямарч үгээр илэрхийлэгдэшгүй тэр зүйлийг ойлгох гээд байгаа ч юм шиг.

...гэвч тэнд  байгаа сүүмгэр гэрэл....

....яагаад....

би энд дахиад жоохн баймаар байна...

Ямар ч биш нүд.

бичсэн: Манхүү, 2010-07-30, 18:40

Аль талаас нь харах вэ? “А” талаас харахад нээрээ л “А” талынханы зөв ч юм шиг. Эргэлзээд "Б” талаас харахад “А” талынханы буруу байж “Б” нь зөв байж гэж бодох юм.Аль ч талд нь орохгүй “Й” талаас харахаар аль аль тал нь шал утгагүй зүйл яриад байгаа юм шиг...

 Амьдарлыг ямар нүдээр харахаас тэр хүнд амьдрал тийм байдаг гэсэн үг байдаг байхаа. Тэгвэл ямар ч биш нүдээр харвал ямар байх бол. Зүгээр л байгаагаар нь харая гэхээр “зүгээр л” нүдээр хараад байгаа биздээ? Сонголт хийхгүй байна гэдэг маань ч өөрөө сонголт болоод байгаа биз.. Тэгэхээр бид чинь угаасаа ямар нэг талаас нь харахаар ший...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

муу ***** чинь

бичсэн: Манхүү, 2010-07-27, 10:33
ямар муухай сэрээдэг юм бээ. нагац ахаас цочиж сэрэхдээ ямар их дарамт мэдэрвээ. зүрх.. Ёг хийгээл явчдаг байна шд.

"муу баас минь....бла бла бла.........!@#$%&*?!@#@!#$%^&...."

би зарим зүйл дээр буруутай байж болно лдоо.. гэхдээ  намайг тийм сайхан унтаж байхад.. надад унтах эрх чөлөөг хайрлаач.. миний эрх чөлөө бусдынхаар хязгаарлагддаг юм бол, ахын эрх чөлөө нь  бол хамгийн заналхийлсэн байдлаараа хамаг чангаараа орилох юм байна. би хязгаарлуулж байна. гэхдээ ах....

ямар муухай үгнүүд хэлсэн бээ.. заа тэр нь ч яаахвдээ.

зүрх муутай болохоор, өвдөлтөө намдаах гэж бас л овоо их удлаа.

өөрийг нь...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

наадийдоо..

бичсэн: Манхүү, 2010-07-10, 15:17
наадам болжиишдээ..
аанхаан..
хамт наадамлахуу?
чамтай юу?
аанхаан..

.................................

яаах вээ.. нааддаг юм билүү..
за наадая лдаа..
за

..........................................

наадаж байна..
наадаж бн...
нааджийн.....
наадаж байна..
наадаж бн...
наааджийн.....
наааджэээндөөө...
би гэнэт наадмааргүү болчлоо..
өөөлдөөө..

...........................................................

нааджийн..
аа наалджиийн..
тэнэг!

...............................

дахиад наадылдаа тэхүү..
чамтай наадмааргүй байна!
боль тэгүүл би хэзээ ч наадкүү..
зааа зааа хамт наадийдоо...
...

Амьсгал

бичсэн: Манхүү, 2010-07-06, 11:34
би амьсгалж байна.
яагаад?
хэрэгтэй учираас.
яагаад хэрэгтэй гэж?
амьсгалахгүй бол би үхнэ.
яаж үхнэ гэж?
агаарын дутагдалд орж.
чи агаарын дутагдалд орж үхэж үзсэн юмуу?
үгүй, би үхэж үзээгүй.
тэгвэл яагаад үхнэ гэдэгтээ итгээд байгаа юм?
үхсэн хүн л амьсгалдаггүй шд.
чи үхсэн хүн амьсгалдаггүйг яаж мэдэж байгаа юм?
надад тэгж л хэлсэн шд.
чи тэрэнд нь итгээд байгаамуу?
тийм.
тэгвэл чи амсгалахгүй байгаад үздээ.
за................
амьсгаагаа бариад л байгаарай.
....................
өөө яагаад амьсгалчихваа чи?
би амьсгалахгүй байж чадахгүй юм байна.
чадахгүй байгаа учираас л чи үхнэ гэж бодсон байх нь тйимүү?
мэ...

Итгэх л хэрэгтэй юм шиг байна

бичсэн: Манхүү, 2010-06-30, 15:01

Хэлэх ёсгүй байсан юмаа хэлчихэж. Эсүүл хэлэгдэх ёсгүй байсан юм хэлэгдчихэж гэж хэлэхүү. Хэлэх... хмм.. нтр гэээл....

ерөөсөө үг хэлэлгүйгээр өөрийгөө ойлгуулж сурах юмсан. Үг... үг гэж юу юм бол.. "үгэн дотор хүний санаа байдаг.. үгээр хүмүүс бие биенээ ойлгодог. үгсээр бодож сэтгэдэг. үг бол хамгий хүчтэй зэвсэг .." гээл..


"....................................................................................................................." ойлгож л байна л даа. гэхдээ би яг чиний ойлгосон шиг ойлгож байгаа үгүйг чи мэдэхгүй шд. би ойлгосоноо үгээр тайлбарлана. миний тайлбарласаныг чи ойлгон...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хөвсгөл явах замд...

бичсэн: Манхүү, 2010-06-13, 15:54
Хөвсгөл явчаад ирлээ.. Паз автуусаар 2000 гаруй км газар туучсандаа. Замд хөл эвгүй үнэртэй болчих гээд хэцүүн байна лээ.нтр


Замд автууснаасаа түр бууж хөлөө салхилуулж байгаа нь..

Мартагдсан мэдрэмж

бичсэн: Манхүү, 2010-06-02, 15:31
Унтаад сэрэхдээ сайхан, онцгой нандин мэдрэмж төрүүлсэн зүүдээ санахгүй байгаа юм шиг... Сайхан байсаныг нь мэдэж байгаа ч яг ямар мэдрэгдэж байсаныг нь санахгүй байна, байсан гэдгийг нь мэдэж байгаа ч, даанч мартчихаж...

Холын холоос цуурай нь аяархан сонсогдоод байгаа юм шиг. Бүдгэрэх тусам нь адгуу зан буцалж буцаад тэнд очмоор, дахиад мэдэрмээр. Ямар нэг сайхан зүйл үнэртвэл санах болуу, эсвэл ойн цоорхойд зүлгэн дээр тэнгэр хараад хэвтвэл санах юм болуу.
Ингэж өөр олон зүйл мартсан байх гэхээр... Дахиад сайхан байсан ч марчихвал яаана. Дараа тэгвэл мартахгүйн тулд яах вэ...

Мангар байхуйн Мангар хүүхдийн үзэл..

бичсэн: Манхүү, 2010-05-05, 13:54
Би аливаад хандах тогтсон зарчимгүй хүн лдээ. Ихэнх хүмүүст миний бичих гэж байгаа зүйл утгагүй санагдах байх, ер нь утгагүй лдээ гэхдээ ойлгож болох байх.

Би юуг ч 100% үнэн гэж итгэхээс татгалздаг, татгалздаг ч юу байхавдээ зүгээр л чадахгүй.  Худал гэж үгүйсгэж ч бас чадахгүй. Ерөөсөө юу ч үнэн биш, бас худал биш.


Жишээ нь хэн нэгэн надад бурханы тухай ярьлаа гэж бодъё. Би бурхан гэж байдагт итгэж чадахгүй, тэгээд бас үгүйсгэхийг ч хүсэхгүй.
Яагаад гэвэл би бурхан байдаг үгүйг хэлж чадахгүй.


Хаа нэгтээгээс хэн нэгэн, эсвэл хэсэг хүмүүс(хүн биш ч байж мэднэ) намайг нууцаар ажигладаг бол яаана. Т...

юу ч юмбдээ?

бичсэн: Манхүү, 2010-04-24, 13:29

хаашаа ч юмбдээ?
хэн ч юмбдээ?
яасан ч юмбдээ?

6н тэрбум чулуу

бичсэн: Манхүү, 2010-04-19, 10:52
чулуу. зүгээр л нэг чулуу. хатуу, саарал, сонирхоод байх юу ч байхгүй.

өөр хэн нэгэний хувьд тэр чулуу их үнэ цэнэтэй, хайрлаж нандигнадаг зүйл нь.

надад яагаад тийм хүйтэн? яагаад би түүнд үл татагдна вэ?

түүнд яагаад тэр тийм сайхан, чухал юм бэ?

тэрний нүдээр тэр чулууг харах юмсан. надад ч гэсэн тэр чулуу сайхан харагдах ч юм билүү.

тэр миний нүдээр тэр чулууг харвал тэр чулуундаа хайртай хэвээрэ л байх болуу?

даанч хэн ч хэзээ ч өөрөөсөө өөр хэн нэгэний нүдээр хорвоог харж чадахгүй.

яг адилханаар боддог, яг адилханаар мэдэрдэг хүн байлаа ч яг адилхан гэдгийг хэзээ ч нотолж чадахгүй.

хэн ч хэний...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

биш..

бичсэн: Манхүү, 2010-04-01, 21:28
мөн ч биш, биш ч биш байх юмсан. үнэн биш ч худал биш,...

дээрэм!

бичсэн: Манхүү, 2010-03-27, 22:55

Ёооххххххх!!!!!!!!! ямар тэнэг юм бээээээ.........  , гурван жил сонссон мпгээ, ахын өгж явуулсан хүрмээ, ээжийн өгсөн конвэрсээ, гар утасаа, байсан дөрвөн мянган төгрөгөө дээрэмдүүлчлэээээээээээ......................................

дээрэм!!

хүчээр булаах,,           намайг хүсэхгүй байхад, миний хүслийг үл харгалзан,,,

ингэхэд ер нь хүслээр болдог юм байна уу? надад эсэргүүцэх боломж ч олгоогүй, өөрийнхөө төлөө тэмцэх боломж ч байсангүй.
бүх л зүйл ийм байдаг бол,,,,?,,,,, өөрийнхөө төлөө, гүэ байгаа зүйлээ хамгаалах гэж хичээсэн ч, харамласан ч тэр зүйлс бараг өөрөө надаас яваад одох юм. надад...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Yann tiersen - La Piece Vide

бичсэн: Манхүү, 2010-03-12, 18:34

Yann tiersen - франц гаралтай хөгжимийн зохиолч. би энэ хүний зохиосон аянуудад аймар их дуртай, сонсохоор үгээр илэрхийлэхийн аргагүй тийм хачин гоё мэдрэмж төрдөг юм.
юу түүбээс  өөр дуунуудыг нь сонсоод үзээрэй, доор сонсдог зарим нэг аянуудынхаа нэрийг бичлээ.



Le matin.

Mothers journey,

j'y suis jamais all

Cetait Ici

Kala

Comptine D'Un Autre Ete
эд нараас гадна өөр олон гоё гоё аянууд байгаа. хүсвэл татаж авхаар шээрлээд өгнөө..
...
төрөл:
сэтгэгдэл: |

бурхан, боол, баатар, би,,

бичсэн: Манхүү, 2010-03-10, 16:58

Үйл хөдлөл бүхэн, бодол болгон минь миний өөрийнх биш, өөр нэгэн намайг удирдаад байдаг бол яах вэ? Би эхлээд үүнийг үгүйсгэх гэж оролдлоо, би өөрийгөө чимхэв, гараад гүйв, чанга орилж үзлээ. Би энэ бүгдийг өөрөө хийсэн, би шийдсэн учираас би өөрийгөө чимхсэн, би хүссэн учираас би гүйсэн, би орилмоор санагдсан тэгээд би орилсон. Би эрх чөлөөтэй. Би өөрийгөө эрх чөлөөтэй гэж ухамсарлавч тэр эрх чөлөөт байдлыг хаа нэгтээгээс хэн нэгэн надад зүгээр л “шууд” тийм юм шиг санагдтал надад мэдэгдэхгүйгээр олгоод байдаг бол, би шийдээд байгаа юм шиг боловч хэн нэгэн намайг ийм шийдвэрт хүргээд байгаа б...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

orj garj bai lda

бичсэн: Манхүү, 2010-03-01, 00:22
bi emlegt hewtlee.. namaig tanij medehgu ch gelee emlegt bhad maani ergej bgaa yum shig minii blogt orj irj bgarai.
hed honog yamar ch buur yamar ch hiih yumgui, ugue hewteh yum bn, hewtene gedg chin yawtsuu utgaara yamar negen yum hiij bga l gesen ug.kkk
 
zartsuulsan tsagiig ur dund huwaahaar yu gardag bile?? ashigt uiliin koeftsent ch biluu yu bilee tiim yum gardag biluu.. teheer emlegt hewteheer medeej ur dun garna, buren edgehuu yaahuu gedeg ni l sonin bn. tgeed ter ashigt uiliin koeftsentiig ni bodohoor hed garah yum bol?? bi 10 honono.. zaza uuniig bodod ch yaah bilee. gol ni 10 honog eld...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

хайр уу? агуу хайр уу?

бичсэн: Манхүү, 2010-02-25, 19:09
хэн нэгэнд  хайртай эсэхээ хүмүүс яаж мэддэг юм бол?


тэр хүхнийг бодоод л,  үргэлж толгойд чинь орж ирээд л, элдэв гоё мөрөөдөлд автаад л, тэр хүнийг өөрийн болгох гэсэн хүсэл төрөөд л байдаг уу?


надад бол тэр хүнд ямар байх нь чухал өрөөр хэлбэл тэр хүнийг аз жаргалтай байхыг хүсдэг. өөрийгөө л гэх аминчхан хүсэлээс илүү нөгөө хүнийг яг үнэн голоосоо дэмжиж, тээр бололгүй харин тус болж байсан нь дээр гэж би боддог юм. зарим хүмүүс энэ азгүй амьтан хайртай хүндээ ч тоогддоггүй  гэж бодох байх лдаа.

хайр яамар агуу вэ гээд л байдаг, хүмүүс өөрийгөө л ямар агуу аминчхан, ямар агуу шуналтайгаа га...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

МАТАР-ИКС ээс сэрэх нь..

бичсэн: Манхүү, 2010-02-24, 18:36
THE MATRIX гэдэг киног үзчээд зөндөө их юм бодлоо. уг нь урьд нь үзэж л байсандаа, өчигдөр л үзэхдээ илүү орж ойлгож үзсэн юм шиг байна. үзсэн хүмүүс нь яриулалтгүй мэджийгаа байх. би ч гэсэн өөрөө матар-икс гэдэг хүний оюун санааны шоронд байгаа юм шиг сэтгэгэдэл төрсөн.  амьдарч байгаа газар маань зүгээр л нэг компютэрийн аргаар зохиосон зохиомол ертөнц. тэгээд энд амьмдарч байгаа хүмүүс яг үнэндээ энэ нь бодит амьдрал биш гэдгийг мэддэггүй. өөрийнхөө жинхэнэ биеийг хаана байгааг ч мэдэхгүй. энэ худал хуурмаг ертөнцийг жинхэнэ гэдэгт итгэдэг.


би хааяа өөрийгөө зүүдлээд байгаа юмуу, сэрүүн ба...

Би юу хүсдэг юм бол?

бичсэн: Манхүү, 2010-02-21, 17:13
би өөрийгөө гайхаад барахгүймаа. мангар хүүхэд юм болхоороо юмуу бүү мэдээ.. өөрийнхөө яг юу хүсээд байгаагаа яаж мэдэх вэ? юу хүсээд байгаагаа өөрөө ч ойлгохгүй байж өрөөл бусдын хүслийг биелүүлэх гэж хамамаг нервээ баржийдаг... өөрийнхөө юу хүсдэгийг мэддэг бол тэрийгээ л хийгээд явж байхсан. нэг найз маань л лав өөрийнхөө биш, эцэг эхийнхээ бодож олсон төлөвгөөгөөр амьдарч өдиийг хүрчээд цаашид ч тэр үг дуугүй хүлцэнгүй байдлаар эцэг эхийнхээ зааснаар л амьдарна гэдэгтээгэй эвлэрцэн. өөрт нь огт таалагдахгүй байлаа ч тэгээл нүүрэндээ баг зүүчээд багныхаа араас хэзээ гарж ирэлгүй амьдархым б...

odoo

бичсэн: Манхүү, 2010-02-19, 21:46
yer ni bi yaah gej end ingeed computerin ard suuj bgaa yum bol gesen asuultnaas buh yum urgaj garla.
yaagad computeriin ard suuj bga yum be? hiih yum algaa. computeriin ard  tgeed yu hiij bga hereg we? yu ch  hiigeegui zugeer l suugaad yum bichij bn shd. yum bichih gedeg chin yu ch hiihgui bgaa gesen uguu? medku. tgeed odoo yag yu bichij bgaan? eniig l bichij bn shd. eniig gej aliig? eneiig l bhgu yu. yun eniij gej eniig chin bi turund bichtsen. odoo yu bichij bn geed bhad. odoo odoo gej bichij bn. ugui l bn shd. ooo yamar sonin yum bee??? odoo gedeg ug chin yamar ch utgagui yum bn shdee. odoo...

Uraaa!!! :-p

бичсэн: Манхүү, 2010-02-19, 19:34
shine blogtoi bolchloo. uraaa :-p
yanz yanziin yum bichij bnaa..  chuluut tsagaara  hiih yumgui bolson uydee ch yumuu eswel hen negend yamar negen zuiliig huwaaltsamaar sanagdsan uyde yum bichij bnaa. bi ugasa john yarianii baylag ntr muutai. zuw bichih tal deer buur ch muu. yamar ch  bsan hun unshaad oilgoh bailguu. haaya minii ene blogoor orj uzej baigarai. hen negend taalagdahdaa gol ni bishe. Ayurzanii nomon deer gardag shig hen negnii bodoj olson hew mayagt tentsej baij zaawal amandaa talh hiih yostoi bish gej bi boddin.