2016-04-08
►Ааа ааа ааа ааа♪♫
Дуулахгүй л бол болохоо байлаа.

Орилж хашгичин дуулмаар санагдаад байна. Хавар болоод ч тэрүү сэтгэл гэгэлздэгээрээ гэгэлзээд эхэллээ. Хөгжим хэзээ хамгийн сүүлд ингэж гоё сонсогдлоо.. 

Бүжиглэхгүй л болохоо больллоо... 


За бүжчихээд ирлээ... Ямар сайхан байна вээ.. Гэгэлзээн дундаас үүсч байгаа энэ мэдрэмж бүхнийг минь хөгжим болгоод өгөөч бурхан минь. Сэтгэлийнхээ хөдлөлийг шүлэг болгоод бичдэг ч болоосой.  Мянга нэг зуун наяан найман сэтгэл хөдлөл..., нэгийг нь ч болов бичээд үлдээчихмээр санагдах адгуу шуналынхаа эрхинд бичиж байна.

♪үүүүү үүү үүүүү үүүүүүүүүүүү үүүү үүүүүүүү үүүүүүүү үүүүүүү үүүүүүүүүү♫
энэ нэг дуу л даа,ххэхэхэ та аялаад үзээрэй :з
Яг одоо яг үүнийг бичих энэ агшинд миний чихэнд, бишээ өөр хаа нэгтээ маань сонсогдож байгаа аялгуу.............Бусадтай хуваалцах хүсэл маань савандаа багтахгүй халих гээд бичихээс өөр зам олдсонгүй уучлаарай. Ингээд л цааш бичмээргүй санагдаад эхэлсэн ч бичихээс өөрөөр өөрийгөө барьж дийлэхгүй нь. 

Яг ийм. яг ийм. яг ийм
мэдрэмж таньд ч бас төрөөсэй.

Мэдэрч чадвал зүгээр л бүжиглээрэй, зүгээр л дуулаарай, над шиг ингээд бичих гээд хамаг цагаа үрэх хэрэггүй. зүгээр л...
Сэтгэгдэл:


баяртай байна
Бичсэн: xvv цаг: 16:35, 2016-04-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax