би жохн мартамхай болчиж. зарим юм, бүүүр хэдэн жилийн өмнө болоод өнгөрсийм шиг тэгээд бүдэг бадаг л санагдах юм.
,,,,
эвдэрсэн радионы тухай дууг анх сонсоод дотор нэг л сонин мэдрэмж төрж билээ. өөрөө ч анзааралгүй өөрт байсан ямар нэгэн чухал зүйлээ алдчихсанаа сая л анзаарсан юм шиг л.. тэр нь юу байсын болдоо? тэр үед одоогоо бодвол би амьдралын мөн чанар энэ тэр гээд л олон зүйлийн тухай илүү нухацтай боддох гэж оролддог байсан. хэзээ нэгэн цагт би энэ тухай эргэн дурсна, тэгээд яг тэр мөчийн тухай бичнэ гэж төсөөлж байсын бн...
цаг хугацааны цоорхой гараад тэр үеийн би-с одоо байгаа би-д ямар нэгэн юмыг сануулах гээд, тэгээд тэрийг бичүүлэх гээд, дата дамжуулаад байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд байна. тэр дата-ний формат нь өмнөх үеийн хуучирсан программных болохоороо юмуу бүү мэд, одоо миний ажилуулж байгаа “МАНХҮҮ 7” үйлдлийн систем дээр танигдахгүй байх шиг байна. нэг л тийм гунигтай, ганцаардсан мэдрэмж байсныг л санаж байна. “блог энэ тэртэй болж молоод, тэгээд тэрийгээ блогон дээрээ, тухайн үед нь бичиж тэмдэглэ!” гээд хариу явуулья гэсэн чинь,,,, өнгөрсөн үерүү дата дамжуулагддаггүй юм байна. зөвхөн өнгөрснөөс наашаа л явуулж болж байна.
ямарр шудрага бус байнаа.....
би энд тэр хуучны мэдрэмжинд автаад, тэгээд тэрэндээ боогдоод гэхүү автаад гэхүү, үл танигдах форматаар ирсэн мэдээлэлийг тайлж бичих гэж үйлээ идэх гэж. за үйлээ идэх гэх нь ч хаашаа юм. сонирхолтой ч юм шиг.. за хаанаас нь эхлэх вэ..
......... эиий саауунд гээд хамтлаг гарчиж, шал дэмий гээд дуу гаргачиж чи сонсоод үздээ гээд нэг нөхөр анх нэг шар үстэй худалч охины тухай дууг надад сонсгож билээ...
тэрнээс хойш хагас жилийн дараа рилийс гээд цомог нь худалдаанд гарсны нь сонсоод, хай фай руу гүйж очоол худалдаж авсын байна. тэгээд их дэлгүүрийн тэр хавьцаа алхангаа, сийдий плейрээ ажилуулаад сонсоол явжийхад. тэр дууг анх сонссын байшүү. за яг тэр үеээс одоо үе хоёрын хооронд цаг хугацааны нүх гарчихаж.. яаг тииийййм байна..
за би тэр үед юуугаа алдчихсан болоод одоо энд ингэж байдаг билээ..?
алдаагүй, зүгээр л алдсан юм шиг төсөөлөгдөөд, тэгээд тийм мэдрэмж төрсийн болуу..
сайн санадаггүэ.. санавал, эсүүл тэр файлийг бүрэн тайлж уншихаараа үргэлжилүүлж бичийдөө...
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих
гоё дуу.