2010-03-10
бурхан, боол, баатар, би,,

Үйл хөдлөл бүхэн, бодол болгон минь миний өөрийнх биш, өөр нэгэн намайг удирдаад байдаг бол яах вэ? Би эхлээд үүнийг үгүйсгэх гэж оролдлоо, би өөрийгөө чимхэв, гараад гүйв, чанга орилж үзлээ. Би энэ бүгдийг өөрөө хийсэн, би шийдсэн учираас би өөрийгөө чимхсэн, би хүссэн учираас би гүйсэн, би орилмоор санагдсан тэгээд би орилсон. Би эрх чөлөөтэй. Би өөрийгөө эрх чөлөөтэй гэж ухамсарлавч тэр эрх чөлөөт байдлыг хаа нэгтээгээс хэн нэгэн надад зүгээр л “шууд” тийм юм шиг санагдтал надад мэдэгдэхгүйгээр олгоод байдаг бол, би шийдээд байгаа юм шиг боловч хэн нэгэн намайг ийм шийдвэрт хүргээд байгаа бол яах вэ?

Би өөрөө бодоод байгаа ч тэр бодлуудыг надад мэдэгдэлгүй өөр хэн нэгэн өгөөд багаа бол тэр хэн бэ? Тэрнийг би бурхан юм болуу гэж бодлоо.

                                                                                        

 

Би өөрийгөө бурханы оронд тавьж үзлээ. Тэгээд бодоход хялбар байлгах гэж нэг харилцан яриа зохиолоо. Бага зэрэг сонин болсон байж магадгүй, зохиолын баатар гэдэг үг ашиглах нь үлүү ойлгоход дөхөм байх гээд...

 

А:- Төсөөлдөө.

Б:- Юу?

А:- Өөрийгөө ямар нэгэн зохиолын баатар гээд төсөөлдөө.

Б:- Яах гэж?

А:- Зүгээр л төсөөлөөд үз лдээ.

Б:- За.

А:- Чи өөрийгөө захирдаг. Чи бүх сонголтоо өөрөө гаргадаг. Чи юу ч бодож сэтгэж болно. Цөөн үгээр хэлбэл чи бол жирийн л нэг эрх чөлөөт хүн.

Б:- За. Би бол жирийн л нэг эрх чөлөөт хүн.

А:- Гэвч чи зохиолын баатар. Би чамайг жирийн нэг хүн гэж бичсэн учираас л чи жирийн байгаа юм. Чи сонголт болгоноо өөрийнхөө шийдвэрийн дагуу гаргадаг ч би л тэгж бичсэн болохоор тэр.

Б:- Би зохиолын баатар биш, би эрх чөлөөтэй, би өөрөө өөртөө эзэн.

А:- Тиймээ, чи өөрөө өөртөө эзэн. Даанч чи өөрийгөө зохиолын баатар биш гэдгийг баталж чадахгүй. Чи юу ч  хэлсэн, юу ч хийсэн түүнийг чинь би л бичсэн гэсэн үг. Үнэндээ чиний хэлж байгаа, хийж байгаа бүхэн чинь миний л бодож олсон зүйлүүд шүүдээ. Чи бүхнийг өөрөө өөрийнхөө хүсэл сонирхолоор хийж байгаа юм шиг боловч энэ нь би л чамаар хийлгээд байгаа гэсэн үг.

Б:- Хэрэв чи үнэхээр л миний зохиогч юм бол яг одоо намайг юу бодож байгааг хэлчих.

А:- Би үүнийг мэдэхгүй ээ, яагаад гэвэл би бичээгүй учираас. Би зөвхөн  бичсэн  зүйлээ л мэднэ.

Б:- Чи тэгвэл яагаад намайг бичсэн юм бэ?

А:-Чамайг бичиж өөрийнхөө зохиолчид нэг зүйлийг ойлгуулах гэсэн юм. Би ч гэсэн өөр нэг хүний бичсэн зохиолын баатар.

Б:- Тэгвэл чи өөрөө зохиолын баатар бол тэр зохиолч  чамайг яах гэж бичсэн юм бол?

А:- Мэдэхгүй ээ. Тэрнийг бурхан гэдэг юм.

Б:- Бурхан гэнэ шүү. Тэр чинь чам шиг хийх юмаа олж ядсан нэг мангар хүүхэд биз. Тэр л бурхан гэж бичсэн тэгээд л чи түүнийг бурхан гэлээ.

А:- Яагаад бурхан биш гэж. Үнэндээ би ч гэсэн чиний хувьд бурхан шүүдээ. Өөрийг чинь бүтээгчийг бурхан гэж нэрлэх нь зөв.

Б:- Ааан Би одоо л ойлголоо, чи бол би би бол чи юм байна. Тэр ч гэсэн чи чи ч гэсэн тэр, би ч бас тэр. Бид бүгд бурхан. Бид чинь зүгээр л нэг нэгнийхээ өөр нэг дүрүүд л юм байна.

А:- ..............................................................................................................?

Б:- Чи надтай яриад байгаа ч гэсэн яг үнэн хэрэг дээрээ өөртэйгөө л яриад байна, ойлгож байна уу?

 

Би түүний шийдвэрүүдийг гаргадаг, би бүх бодлуудыг нь тэрэнд өгдөг. Би шийдсэн учираас тэрнээр өөрийг нь чимхүүлсэн, би хүссэн учираас түүнийг гүйлгэсэн. Миний хүсэл таалал бүхэн түүнийх болдог. Миний шийдвэр тэрний ч шийдвэр болдог. Эндээс л бүх зүйл тодорхой боллоо. Би бол тэр тэр бол би юм байна. Яг үнэндээ тэр гэж байгаагүй, би л өөрийгөө өөр хэн нэгэнээр төсөөлөөд байж. Бурхан гэдэг нь би өөрөө л байж.

Сэтгэгдэл:


dajgui boljee maniihaa talar bicheerei tegej bgad bi zohioliin baatar bolmoor bn
Бичсэн: davaaxai цаг: 20:13, 2010-03-12 | Холбоос | |


hehe uneheer huurhun boljee ярзайтал инээх
Бичсэн: Зочин цаг: 18:04, 2010-03-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax