2010-07-30
Ямар ч биш нүд.

Аль талаас нь харах вэ? “А” талаас харахад нээрээ л “А” талынханы зөв ч юм шиг. Эргэлзээд "Б” талаас харахад “А” талынханы буруу байж “Б” нь зөв байж гэж бодох юм.Аль ч талд нь орохгүй “Й” талаас харахаар аль аль тал нь шал утгагүй зүйл яриад байгаа юм шиг...

 Амьдарлыг ямар нүдээр харахаас тэр хүнд амьдрал тийм байдаг гэсэн үг байдаг байхаа. Тэгвэл ямар ч биш нүдээр харвал ямар байх бол. Зүгээр л байгаагаар нь харая гэхээр “зүгээр л” нүдээр хараад байгаа биздээ? Сонголт хийхгүй байна гэдэг маань ч өөрөө сонголт болоод байгаа биз.. Тэгэхээр бид чинь угаасаа ямар нэг талаас нь харахаар шийтгэгдчихсэн юм байна шүүдээ. Миний ингэж бодож байгаа маань ч миний энэ бодлын үүднээс харж бодсон бодол. Сонголт хийхгүй байхыг хүсэж байна. Гэвч аль ч тохиолдолд сонголт үргэлж байх юм. Би яааж ч хичээгээд энэ хүлээснээс гарж чадахгүй юм гэжүү? Энэ амьдарлыг ямар ч биш нүдээр харсаны дараа амьдрал ямар энгийн байсаныг ойлгох байхдаа.. Миний оршин байхуйн үндэс миний оюун ухаан гэдэгт итгэдэг. Гэвч оюун ухаан маань чөлөөлөгдөөгүй байна. Би туйлын энгийн байхыг хүсэж байна. Даанч чадахгүй нь.. Надад энд хорогдох зүйл хэтэрхий олон байна. Намайг эргэлзүүлдэг түм буман зүйл байна. Магадгүй хэзээ нэгэн цагт...

Сэтгэгдэл:


Hun buhen ooroo oortoo augaa ih philosofich baidag gedeg...
Бичсэн: Зочин цаг: 04:12, 2010-08-03 | Холбоос | |


Би туйлын энгийн байхыг хүсэж байна. Даанч чадахгүй нь.. Надад энд хорогдох зүйл хэтэрхий олон байна. Намайг эргэлзүүлдэг түм буман зүйл байна. Магадгүй хэзээ нэгэн цагт...


гоё шүү
Бичсэн: luna цаг: 13:19, 2010-08-01 | Холбоос | |


Санал нэг бна шүү...
Бичсэн: luna цаг: 13:19, 2010-08-01 | Холбоос | |


Ali ch tald ni bish bn geher ali ch bish tald orod.. Yer ni uhseni dara l ali ch bish tald ni orj boloh yum bishu? Esul uhsen humusin tald oroh yum bolowu?
Бичсэн: Зочин цаг: 10:42, 2010-08-01 | Холбоос | |


Nisej magadgue..kk
Бичсэн: Зочин цаг: 21:34, 2010-07-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax