2010-02-25
хайр уу? агуу хайр уу?
хэн нэгэнд  хайртай эсэхээ хүмүүс яаж мэддэг юм бол?


тэр хүхнийг бодоод л,  үргэлж толгойд чинь орж ирээд л, элдэв гоё мөрөөдөлд автаад л, тэр хүнийг өөрийн болгох гэсэн хүсэл төрөөд л байдаг уу?


надад бол тэр хүнд ямар байх нь чухал өрөөр хэлбэл тэр хүнийг аз жаргалтай байхыг хүсдэг. өөрийгөө л гэх аминчхан хүсэлээс илүү нөгөө хүнийг яг үнэн голоосоо дэмжиж, тээр бололгүй харин тус болж байсан нь дээр гэж би боддог юм. зарим хүмүүс энэ азгүй амьтан хайртай хүндээ ч тоогддоггүй  гэж бодох байх лдаа.

хайр яамар агуу вэ гээд л байдаг, хүмүүс өөрийгөө л ямар агуу аминчхан, ямар агуу шуналтайгаа гайхцгаагаад байдаг юм шиг санагдаад байдаг юм. аливаад хандах анхдагч хандлага нь бүхний түрүүнд өөрийгөө тавьж, өөрт нь хэрэгтэй гэсэн зүйлээ өөртөө авахыг санаархагчид дэндүү олон байх юм. өөрт нь л хэрэгтэй, өөрийг нь л аз жаргалтай болгож байгаа гэдэг нь л чухал бол тэрийг хайр гэхүү? өөрийг нь жаргалтай болгож байгаагийнх нь хариуд яахав бас ч тийм хүйтэн хадахгүй л байх лда, өөрийхөө төлөө тэр хүнд сайн хандах нь тэр хүнийг  ч өөртөө "хайртай" болгож байдаг байх. тэхээр цаадах нь ч бас л түүнд үнэн голоосоо хайртай биш болж таарна биз? ийм харилцан холбоонд нандин гэх зүйл нь юу вэ? ийм болхоор үл ойлголцол гэх мэтийн олон асуудлууд хүмүүст тулгараад байдаг байх.

жинхэнэ хайртайгаа учирах үнэхээр хэцүү санагддаг. тэр хүнийг нэн тэргүүндээ тавьж үнэн голоосоо хайрладаг нөгөөх нь ч мөн тэгдэг бол жинхэнэ хайр гээч нь бий болдог байх. нөгөөх агуу хайр гэдэг нь энэ л байх бөлгөө. энэ нь гэхдээ өнөөгийн нөхцөлд тун ховор байдаг байхөө.


 зөвхөн нэг нь л нөгөөдөө хайртай байсан ч яахавдээ, тэртээ тэргүй үнэн голоосоо хайртай бол нөгөө хүнийхээ аз жаргалын төлөө өөрийгөө  золиосолж түүндээ ч сэтгэл нь ханах биз.
Сэтгэгдэл:


Тийм аминчхан хандлагыг хүлээн зөвшөөрч байгаа ч тэр чинь бас тийм буруу юм биш шүү дээ. Хайртай байна гэдэг арга билэгийн талаасаа дутуугаа нөхөхийг хэлдэг гэж ойлгодог. Дан ганц билэгийн ертөнц, нөгөө хүндээ бүхнээ зориулаад хол явахгүй шүү. Мангартаад байгаарай хэхэ. Чи авах ч өгөх ч... ярзайтал инээх
Бичсэн: Сурах Шалтгаан цаг: 08:36, 2010-09-06 | Холбоос | |


hairaas vzen ydaltiin talaar nadad tohioldoj bsaaan yg tm ym bdiin bleee. za tgd hair gedeg chn zver l amidraliin chimeg ch ymuu daaa minii bodloor. баярлах
Бичсэн: uka (зочин) цаг: 19:10, 2010-03-10 | Холбоос | |


Hair gedeg chin hunii bied yvagdaj bgaa chimiin prozess shuu dee! whew!
Бичсэн: Зочин цаг: 05:54, 2010-02-27 | Холбоос | |


өөрөөр хэлбэл хоёр талын хүсэл зоригийн илэрхийлэл агуулгын хувьд давхцаж байж жинхэнэ хайр үүснэ ...гэхдээ бас сондгой хайр ч байдаг.. гоё бичжээ
Бичсэн: Анахай цаг: 21:59, 2010-02-26 | Холбоос | |


Угаасаа энэ чинь мөнхийн сэдэв. Ө.х. хэн ч ойлгодоггүй, учрыг нь бүрэн тайлдаггүй тийм л сэдэв. "Хайраас үзэн ядалт хүртэл ганцхан алхам зай байдаг" гэдэг үг байдаг, энэ талаар бичээч.
Бичсэн: Melody цаг: 08:31, 2010-02-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax