2010-02-24
МАТАР-ИКС ээс сэрэх нь..
THE MATRIX гэдэг киног үзчээд зөндөө их юм бодлоо. уг нь урьд нь үзэж л байсандаа, өчигдөр л үзэхдээ илүү орж ойлгож үзсэн юм шиг байна. үзсэн хүмүүс нь яриулалтгүй мэджийгаа байх. би ч гэсэн өөрөө матар-икс гэдэг хүний оюун санааны шоронд байгаа юм шиг сэтгэгэдэл төрсөн.  амьдарч байгаа газар маань зүгээр л нэг компютэрийн аргаар зохиосон зохиомол ертөнц. тэгээд энд амьмдарч байгаа хүмүүс яг үнэндээ энэ нь бодит амьдрал биш гэдгийг мэддэггүй. өөрийнхөө жинхэнэ биеийг хаана байгааг ч мэдэхгүй. энэ худал хуурмаг ертөнцийг жинхэнэ гэдэгт итгэдэг.


би хааяа өөрийгөө зүүдлээд байгаа юмуу, сэрүүн байгаа юмуу гэдгээ ялгаж чаддаггүй. тэр үед их яадарсан байдаг болхоор тэгээд байдаг ч байж магадгүй. хэрвээ үнэхээр энэ ертөнц бидний боддог шиг тийм бодит ертөнц биш, бид үүнийгээ мэддэггүй бол яах вэ?
мэдлээ ч сэрж чадахгүй бол...

энэ амьдралдаа хорогдох юмтай хүмүүс, энэ амьдралдаа сэтгэл хангалуун байдаг хүмүүс үүнд итгэхийг хүсэхгүй нь лавтай.
гэхдээ тэдгээр бүх юм зүгээр л хий хоосон зүйл БОЛ солонго барьж авах гэж зүтгэхтэй адилхан биздэ?

буддын гүн ухаанд хоосон чанар гэдэг ойлголт байдаг, тэрэнтэй л дөхөж очихоор үзэл бодол байгаа биз? хэрэв бүхнийг хоосон гэдгийг сэрж мэдэрч чадвал, хоосон чанарт хүрч нирваан болж чадвал энэ МАТАР-ИКС ээс сэрж чадах байх. энэ үзэн ядалт, шунал хүсэл тачаал, зовлогоор дүүрсэн амьдралаас салхын тулд заавал буддын шашин шүтэх албагүй. ямарч шашин шүтдэг, шүтдэггүй байсан болно. зүгээр л өдөр тутмынхаа амьмдарлаар амьдарсаар байж ч болно. үүнийг яг туйлд нь хүртэл ойлгодог болохын тулд, хэнийг ч орхиж явах шаардлагагүй, зүгээр л өөрийнхөө оюундаа үүнийг тунгаан бүх зүйлийг хоосон гэдэгт 100% итгэж чаддаг блох хэрэгтэй. гэгээрэлд хүрнэ гэдэг маань МАТАР-ИКС ээс сэрэхтэй адил. хүн болгоны гэгээрэлд хүрэх зам өөр байдаг байх. чадахгүй бол оюун санаа чөлөөгдөхгүй л байсаар байна, чадвал жинхэнэ амар амгаланд хүрнэ  гэж би бодож байна. гэхдээ би одоо ч үүнд 100% итгэж чадахгүй л, бүрэн ойлгох хэмжээний ухамсар оюуны чадавхтай болоогүй л байна. ер нь чадах болвуудаа, эргэлзэж л байна.

гэгээрэл энээ тэрээ гээд ярицан болхоор намайг буддист гэж бодвоо. би шашингүй үзэлтэн.

Сэтгэгдэл:


helnee M.H
Бичсэн: Зочин цаг: 10:41, 2010-09-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих хэсэг болохоор ямар ч байсан миний толгой нилээн өвдөж байгаагаа бичье хэхэ. Бичлэгтэй чинь гүнээ санал нийлж байна. Би матартай киноны донтой л гэсэн үг хэхэ. Хүмүүст хэлэнгүүт аль хэдийн тэр киноноос уйдцан байдаг юм. Бас сэрэхээ хүлээгээд яваад байна... Түрүүлээд сэрчихвэл надад хэлээрэй...
Бичсэн: Сурах Шалтгаан цаг: 23:24, 2010-09-11 | Холбоос | |


mhm, dajgui bichje gedg bidnii bodoltoi oir bn gsn ug bh l da,
ih boddog hun yum bn bas bodoj chaddag. bodoj chadku bn gej yadin buu med gehde l uur yum bg bh.

hey ene door, Europe uud chin uursduu iim kino hiiched bhad hehe... manius aziud matrix hiij chadah bgaagui bh.
Бичсэн: Teneg negt mini dee цаг: 13:07, 2010-02-28 | Холбоос | |


эргэлзэх гайхах санаа зовох
Бичсэн: Зочин цаг: 05:45, 2010-02-27 | Холбоос | |


ene kino delhiin ard tumend 2 yanzaar taalagdsan gedeg sh dee. ehniih ni baruuniihand boevik kino gesen utgaar. harin aziudad gun uhaaniihaa talaar taalagddag gedeg sh dee. setgelgeenii ontslog yum daa manaihnii. europudad ingej yariwal uchriig ni oilgohgui gaihna biz dee. tegsen mortloo bid nariig nuuriin daws nuntaglaj heregledeg gej tenegtdeg humuus sh dee.dawgui bichjee.
Бичсэн: tamerlan13 цаг: 22:15, 2010-02-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax